четверг, 29 мая 2014 г.


Полистиролбетон хөнгөн блок 
Хөнгөн блок нь сүвэрхэг бүтэцтэй нэгж талбайн жин, дулаан дамжуулалт багатай  ханын дүүргэлтийн болон даацын материал юм.
1800 кг/мкубээс бага жинтэй зуурмагыг хөнгөн зуурмаг гэнэ.
Хөнгөн блок нь зориулалтаасаа шалтгаалан :
- Даацын/өндөр нягтралтай буюу дулаан хадгалах чадвар бага - 600кг/мкуб-с дээш
- Дүүргэлтийн/бага нягтралтай буюу дулаан хадгалах чадвар өндөр - 250-500 кг/м.куб жинтэй байна.
Дотор сүвэрхэг байдлаасаа шалтгаалан:
 Битүү сүвтэй хөнгөн блок-:Хөөсөнцөр термоблок,Полистролбетон блок,Пенобетон блок 
Задгай сүвтэй блок-:Шохойн блок,газоблок,керамзитблок гэх мэтээр ялгагдана.  Битүү сүвтэй блок нь савтай усанд живүүлж туршихад ус нэвчдэггүй,задгай сүвтэй блокыг усанд дүрэхэд дотор агаар нь шахагдан гарч ус нэвчин живдэг онцлогтой.
Ханын материалын харьцуулсан үзүүлэлт
 
Материал
Нягтрал
Дулаан дамжуулах итгэлцүүр
Вт/м (м*С)
Дулаан алдалт
Вт/м. кв.
Ханын зузаан
R опр.=3,15 м.
1.м. кв.
Ханын эзлэхүүн жин
Шавар тоосго
1700
0,18
54
2,55
4337,55
Нүхтэй шавар тоосго (нүхтэй 20%)
1400
0,43
28,67
3,35
1896,3
Цагаан тоосго
1800
0,87
58
2,74
4932,9
Автоклавын шохойн блок
550
0,18
17,5
303,19
Керамзитобетон
850
0,38
0,38
1,18
1004,06
Мод
500
0,15
0,15
0,47
236,25
Полистиролбетон
500
0,125
0,12
0,30
155

.
 Битүү сүвтэй хөнгөн блок нь дулаан хадгалах чадвараараа шохойн блок болон тоосгоноос илүү давуу чанартай байдаг.


Өнө орших эрдэнэ ХХК нь дотор гадна ханын маш сайн чанарын полистиролбетон хөнгөн блокыг үйлдвэрлэн нийлүүлж байна.
Полистиролбетон хөнгөн блок нь MNS5771 2007 стандартын дагуу үйлдвэрлэгддэг, өнөөгийн нөхцөлд манай улсын барилгын ханын дүүргэлтийн материалын зах зээл дээр байгаа хамгийн дэвшилтэт дулаан хадгалах өндөр чадвартай материал юм.Полистиролбетоныг анх Германд хэрэглэж эхэлсэн бөгөөд одоо дэлхий даяар хөнгөн блок хийх, хана, шал, дээвэр цутгахад ашиглаж байна.

Манай үйлдвэр нь үйлдвэрлэлийн зориулалттай, халаалттай байранд ОХУ-н орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулдаг.Үйлдвэрийн үндсэн хүчин чадал ажлын 8 цагт 30 мкуб буюу 600 ширхэг хөнгөн блок үйлдвэрлэх хүчин чадалтай.Их хэмжээний захиалгыг барилгын ажлын улирал, хугацаанд тохируулан хийх бүрэн бололцоотой.
Манай үйлдвэрийн хамгийн гол давуу тал нь захиалгын дагуу өрөө хоорондын, айл хоорондын, шатны хажуу талын, ариун цэврийн өрөөний гм тусгаарлалтын ханын блокыг зүсч нийлүүлэх боломжтой.
Барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, бригад хамт олон болон барилгын материалын нийлүүлэлт хариуцдаг менежер, материал борлуулагч нартай харилцан ашигтай хамтран ажиллана.

Харилцах утас:  9634 9602, 9935 6660